Жижиг бизнесүүдэд зориулсан маркетингийн төлөвлөгөө хэрхэн гаргах вэ?

“Маркетинг хийх үү? Эсвэл маркетинг ТӨЛӨВЛӨХ үү?”

Pip Boogii

5/7/20251 мин унших

white light bulb on yellow surface
white light bulb on yellow surface

Ихэнх бизнесүүд маркетинг гэдгийг “зар тавих” эсвэл “пост хийх” гэж ойлгодог. Гэвч үр дүнтэй маркетинг гэдэг бол төлөвлөгөөтэй, зорилготой, хэмжигдэхүйц стратеги байдаг. Энэхүү нийтлэлээр бид жижиг бизнесүүд хямд зардлаар, үр дүнтэй маркетинг хийх ТӨЛӨВЛӨГӨӨ-г хэрхэн гаргахыг зааж өгнө.

1. 🎯 Зорилгоо тодорхой болго

“Илүү олон дагагч авах” гэдэг нь зорилго биш. Харин:

  • Сардаа 1 сая төгрөгийн борлуулалт хийх

  • 100 шинэ хэрэглэгч татах

  • 3 дахин давтан худалдан авалт үүсгэх гэх мэт хэмжигдэхүйц зорилт тавь.

2. 👥 Хэн рүү чиглүүлж байгаагаа мэд

Ихэнх бизнесүүд “бүгдэд” зар хийнэ гэж боддог. Гэвч хамгийн үр дүнтэй маркетинг нь зөв хэрэглэгчид чиглэдэг. Хэрэглэгчийн төрлийг тодорхойло:

  • Нас, хүйс, амьдралын хэв маяг

  • Хэрэглэж буй платформ

  • Ямар асуудалтай тулгардаг вэ?

3. 🗓 Контентын төлөвлөгөө гарга

Фэйсбүүкт хэзээ, юу нийтлэх вэ гэдгээ урьдчилан төлөвлө.

  • 7 хоногт 3 пост

  • 1 видео, 1 зурагт пост, 1 хэрэглэгчийн сэтгэгдэл гэх мэт

  • Текст, зураг, CTA-г хамт бэлдэж Google Sheet дээр хөтөл

4. 📊 Зарыг ухаалаг ашигла

  • Boost хийхээс илүү Ads Manager ашиглах

  • Зорилтот бүлэгт A/B тест

  • 10-20 мянгаар туршиж, ашигтай хувилбарыг 100К болгож өргөтгөх

5. 📈 Үр дүнгээ хэмж, дүгнэ, сайжруул

  • Reach, Engagement, Click, Conversion

  • Аль пост хамгийн үр дүнтэй байв?

  • Юу ажилласан, юу ажиллаагүй вэ?

Хар бор маркетинг биш, стратегитэй маркетинг л бизнесийг өсгөдөг. Төлөвлөгөөтэй ажиллавал та бага зардлаар их үр дүн авч чадна. BB Marketing Hub танд төлөвлөгөө боловсруулахад туслах баг байна.